ХААН банкны эздийн нэг Японы иргэн Хедио Савада УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгуулахаар АТГ-д ханджээ. АТГ-ын эх сурвалж гомдол мэдээлэл ирсэн байгаа нь үнэн гэдгийг нотолжээ. Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт хэрэг бүртгэл үүсгэсэн эсэхийг мэдэхгүй байна хэмээн хариулжээ.
ХААН банкны хувьцааг тойрсон асуудал он дамжин яригдаж байгаа. Монголын арилжааны банкууд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн Банкны тухай хуулийн өөрчлөлтөд зохицон ажиллахаар болсон. Шинэ хуулиар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид банкны 20 хувиас дээшгүй хувийг эзэмшихээр болсон нь арилжааны банкуудын хувьцааны төлөөх өрсөлдөөн үе үе олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил гардаг болоод байна.
Тухайлбал, ХААН банкны хувьчлалын талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл дэлгэж, “ХААН банкийг хэн худалдан авч байгаа вэ, эцсийн эзэмшигч нь хэн бэ. Мөнгөний эх үүсвэр нь цэвэр үү гэдэг зүйлийг Монголбанк зайлшгүй тодруулах ёстой хэмээн мэдэгдэж байсан.
Үүнийгээ Ч.Хүрэлбаатар баталгаажуулж, өөрийн олон нийтийн сүлжээний хаягтаа нэгэн томоохон албан тушаалтан Монголбанканд Японы иргэн, Савадад ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрөл олго хэмээн шахалт үзүүлсэн албан бичиг илгээснийг дэлгэж байсан юм.
ХААН банкны 45.5 хувийг Япон улсын “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Савада холдингс” компанийн охин компани эзэмшдэг бол үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” компани эзэмшдэг бөгөөд “Савада холдингс”-ийн эзэн Хидео Савада 2003 онд Монголын Хөдөө аж ахуйн банк буюу одоогийн ХААН банкны хувьчлалд оролцож, банкны хувьцаа эзэмшигч болж байжээ.
Энэ талаараа Савада Японы хэвлэлд “Монгол Улсын сайд намайг Монголд Япон улсын талаас хөрөнгө оруулах хүсэлт тавьсан. Тиймээс энэ хүсэлтийг хүлээн авч, ХААН банкыг худалдан авч байсан” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.
2 comments
Hurelbaatar.Sodbaatar gd MAN hulgaichuud Huukiin nuuvchin dor davarch bga.Edniig shuuh tsag udahgui bhaa.Hamgiin 2 luivarchinguud.Uvs aimagiig hudaldaad abchihsan bhd Selem n sugarahgui bnuu.Tiin hudlaa pop uud
Baatarsaikhaan alnii idee minee chi hezee ch haan bankiig awj chadahgui za yu. Sawadaa huuhduuddee hurtel zahij helsen. Yu ch tohiildson baatarsaikhan hulgaichid haan banknii dawuu huwitsaag ogohgui gej. -Sahal Erdenebileg