Гаитигийн өнчин хүүхэдтэй хууль бусаар бэлгийн харьцаанд орсон АНУ-ын иргэн, Христийн сүмийн пастор Корриган Клэйг хүүхдийн бэлгийн хүчирхийлэлийн хэргээр уржигдар (2022.03.14) Америкт баривчилжээ. Пастор Корриган Клэй нь Гаити дахь өнчин хүүхэд өргөж авдаг асрамжийн “Илдэг төсөл”-д ажиллаж байсан нэгэн бөгөөд түүнийг Билл Клинтоныхон болон бусад олон алдартнууд дэмждэг байжээ.
Америкийн пастор 2015 онд эхнэрийнхээ хамт Гаити руу нүүж иржээ. Энд ирээд асрамжийн газартай гэрээ байгуулж, Гаитигийн ард түмний хэл, соёлыг шимтэн үзэж, өнчин хүүхдүүдээс үрчлэн авч байжээ.
“Daily Beast” сонин холбооны агентууд Корриганыг хэдэн жилийн турш хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлах, яллах дүгнэлт гаргасан. Хууль зүйн яамны Хүүхдийн мөлжлөг, садар самууны хэлтэс яллах ажиллагааг удирдаж байгаа тухай мэдээлжээ.
Клинтонтой холбогдсон пастор эгчийнх нь эмнэлгийн хагалгаанд санхүүгийн тусламж үзүүлсний хариуд түүнтэй унтах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдгийг өгүүлсэн насанд хүрээгүй Гаити охины бичвэрийг нийтэлсэн блог одоо устгагдаад байгааг мэдээнд мөн дурджээ.
Христийн пастор Корриган нь Клинтонтой холбоотой “Apparent Project” ашгийн бус буяны байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг юм байна. 2011 онд ашгийн бус байгууллагын цахим хуудаснаа нийтэлсэн мэдээнд Корриган Ерөнхийлөгч асан Билл Клинтоны Гаитид хийсэн айлчлалыг бичиж байжээ. Мөн түүний эхнэр, “Apparent Project” төслийн хамтран үүсгэн байгуулагч Шелли Жин Клэй нартай Нью-Йорк хотод болсон Клинтоны Глобал санаачилгын уулзалтад оролцсон талаараа бахархалтайгаар тэмдэглэж байжээ.
Клинтоны сангийн вэб сайтад 2013 онд тавигдсан нийтлэлд Клинтон, Корриган хоёрын өөр нэг холбоо бас тэмдэглэгдэн үлджээ. Энд “Бид худалдааны шударга хэм хэмжээг хүндэтгэдэг бөгөөд манай сав баглаа боодол нь Паула Колес Гаити болон The Apparent Project-тэй хамтран 100% дахин боловсруулсан материалаар хийгдсэн” гэсэн хамтын ажиллагааг харуулсан баримтууд байгаа аж.
Корриган болон түүний хуучин эхнэр Шелли нарын үүсгэн байгуулсан өөр нэг компани “Papillon Enterprise” нь 2013 онд Клинтоны сангаас 150.000 доллар авч байсан бөгөөд 2013-2017 онд Клинтоны сан Папиллоны Гаити дахь байгууламжийг нарны эрчим хүчээр хангаж, жижиглэн худалдаачидтай холбогдоход тусалж байжээ.
Билл Клинтон нарын тусламжтайгаар Папиллон 2016 он гэхэд 1.2 сая долларын орлоготой болсон гэж Мидвестерн Их сургууль мөн мэдээлсэн бөгөөд ашгийн бус “Apparent Project” компанийг Gap болон Disney брэндүүдтэй хамтран ажилладаг Ким Кардашьян, Патрисия Аркетт, Оливиа Уайлд, Бен Стиллер, Опра Уинфри зэрэг хүмүүс дэмжсээр ирсэн байна.
Corrigan Clay is a U.S. pastor who ran the “Apparent Project” in Haiti, adopted orphans, and was just arrested for child sex abuse.
He was supported by the Clintons and numerous celebrities.
MSM and large social media accounts are not talking about this
Why is that? pic.twitter.com/rMJozK3bJg
— An Open Secret (@AnOpenSecret) March 14, 2022
Эх сурвалж: MIAMISTART.NEWS
1 comment
Гадаадад бас Анандбузарын хамсаатан бдагаа бас