Баянзүрх дүүргийн хэмжээнд 1300 орчим гарааш татан буулгана
2022-03-15 10:20

Гарааш буулгалт, орц гарц чөлөөлөлтийн ажлууд өнөөдрөөс эхэлнэ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 онд 50 байршилд 1300 орчим гарааш буулгаж тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол барихаар төлөвлөсөн. Үүний хажуугаар явган хүний зам, авто замын орох орц гарцыг нэмэгдүүлэх зорилгоор “Хашаа” арга хэмжээг хийж байна.


Тиймээс иргэд та бүхэн дүүрэг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, шаардлагатай санал хүсэлтээ өгч, хамтарч ажиллаарай.
Таны цахимаар болон бичгээр илэрхийлсэн санал хүсэлтэд холбогдох хороо, мэргэжлийн алба хэлтэс дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.