МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг дөнгөж сая АТГ-аас саатуулсан байна. Түүнийг авлига албан тушаалын хэрэгт буруутган ийнхүү хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилж, шалгахаар болсон байна. А.Бүрэнбаатар HD Монгол телевизэд нийгэм улстөрийн нэвтрүүлгүүд хөтөлж олны танил болсон. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий захирлаар томилж байсан юм.
Мөн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах талаар мэдэгдэл хийж, олны анхаарлыг татаж байсан юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
2 comments
Ene neg darga togtodgui buzartsan gazar bnooo
Дарга мяндагтан нь удаан тогтохоороо тэгээд буянтай болчих уу. Хуцдаг халтар вэ.