Шатахууны бөөний үнэ буурсантай холбоотойгоор Оросын зарим бүс нутагт бензиний үнэ буурч эхэлжээ. Хэвлэлийн мэдээлснээр, шатахууны үнэ голчлон ченжүүдээр дамжуулдаг болон шууд биржээс худалдаж авдаг бие даасан сүлжээнүүдийн ШТС-уудад буурч эхэлжээ.

Гуравдугаар сарын 1-5-ны хооронд Нижний Новгород муж, Сыктывкар, Салехард, Эрхүү муж, Приморскийн хязгаарт шатахууны үнэ буурч эхэлсэн байна. Үүний зэрэгцээ, Москвагийн түлшний нийгэмлэгийн мэдээлснээр нийслэлд бензиний үнэ долоо хоногт 0.02-0.05 хувиар өсч байсан ч тогтвортой хэвээр байгаа аж.

Шатахууны бөөний үнэ унаснаас болж бензин хямдарч магадгүй гэдгийг Холбооны монополийн эсрэг алба (FAS) мөн хүлээн зөвшөөрчээ. Одоогоор логистик өөрчлөгдөөгүй, шатахууны хэмжээ хангалттай байгааг тус газрын дарга Максим Шаскольский тэмдэглэн хэлсэн байна.

Эх сурвалж: РИА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн