Украины баруун хэсэгт орших Львов хотын ойролцоох Яворовскийн бэлтгэлийн талбайд Оросын армийн өгсөн цохилтын үеэр Их Британийн гурван хөлсний цэрэг үхсэн байж магадгүй тухай Daily Mirror сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Гуравдугаар сарын 13-нд Оросын арми Старычи тосгон дахь Украины зэвсэгт хүчний сургалтын төвүүд болон Львов муж дахь Яворовскийн цэргийн сургуулилтын полигонд алсын тусгалын нарийвчлалтай зэвсгээр цохилт өгснөө зарласан бөгөөд тэдний хэлснээр Гадаадын 180 хөлсний цэрэг, гадаадын их хэмжээний зэвсгийг устгажээ.
Тус сонинд бичсэнээр, гурван британичууд өмнө нь Британийн тусгай хүчний алба хаагчид байжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков өмнө нь Оросын цэргийн техник, нисэх хүчинд хорлон сүйтгэх ажиллагаа, дайралт хийх зорилгоор гадаадын хөлсний цэргүүдийг Украин руу шилжүүлж байгаа гэж мэдэгдэж байсан юм.
Гадаадын хөлсний цэргүүдийн бүх халдлагыг барууны орнуудаас Киевт нийлүүлсэн зэвсгийг ашиглан хийж байна гэж тэр мөн хэлж байжээ.
Мөн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ, Украины талын мөргөлдөөнд оролцох гадаадын иргэдийн нийт өргөдлийн тоо 20 мянга дөхөж байна гэсэн бөгөөд эдгээр нь 52 орны туршлагатай ахмад дайчид, сайн дурынхан хэмээн мэдэгдэж байжээ.