Гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,602.7 мян.тн нүүрс экспортолжээ. Мөн авто замаар 160 чингэлэг, төмөр замаар 314 чингэлэг буюу оны эхнээс 261.8 мян.тн зэсийн баяжмал гаргасан бол авто замаар 28, төмөр замаар 1136 чингэлэг буюу оны эхнээс нийт 449.4 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна.
Харин Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны байдлаар 2,646.8 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсөв.
Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 164,191 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,998 тн /72 хоног/, АИ-92 автобензин 50,427 тн /38 хоног/, АИ-95 автобензин 3,339 тн /40 хоног/, ДТ 95,896 тн /35 хоног/ нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,294 тн буюу АИ-92 болон АИ-95 автобензиний тус бүр 32, ДТ-ний 41 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 337.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 7.1 мян.тн, АИ-92 автобензин 128 мян.тн, АИ-95/98 автобензин 4.2 мян.тн, ДТ 165.9 мян.тн, онгоцны түлш 5.4 мян.тн, бусад 26.8 мян.тн байна.