Д.Монголхүү “Х.Баттулга төрийн өндөр албан тушаалтай байх хугацаандаа олон гэмт хэрэгт холбогдсон мэдээллүүд гарсан. Энэ бүх хэргүүдийг нэгтгээд АТГ, цагдаагийн байгуулга, прокурор шүүхийн байгуулагд хандаж эдгээр хэргүүдийг шалгуулна. Тэгээд гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэ, гэм буруугүй бол нэрийг нь цэвэрлэж энэ хүн гэмгүй юм байна гэдгийг тогтоож өг гэсэн шаардлага тавьж байгаа. Их хурлын гишүүний үндсэн үүрэг дотор хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн үүрэг байдаг. Хууль санаачлах,батлах , хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээдэг. Өндөр албан тушаалтны хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгуулга нь хуулиа хэрхэн хэрэгжүүлж байгаа дээр нь их хурлын гишүүд анхаарал хандуулах энэ үүрэг ээ мартчихсан.Бидний татварын мөнгөөр цалинждаг бол хяналт тавих үүргээ битгий гээ, хэрэгжүүл гэдэг шаардлага тавина.
Төмөр замын хэрэг, үндэсний аюулгүй байдлын лацтай 20 сая доллар хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй гээд нэр холбогдсон хэрэг олон байгаа. Иргэд энэ хэрэг хяналт тавьж ажиллана. Хэрэв Монголын хууль хяналтын байгуулга хөдлөхгүй бол Х.Баттулга холбогдсон хэргүүд олон улс үндэстэн дамнасан олон улсын чанартай гэмт хэрэг болчихсон учраас олон улсад хандана. Өнөөдрийн хүртэл хүний эрхэнд илт халдаж байна. Эрх баригч нарт хэлэхэд та нар иргэдээ шоронд хорьж чадна, иргэд харин та нарыг дэлхийд хорьж чадна.Иргэдийг хэн ч биш болгож байна” гэлээ.
1 comment
Чи бол зүгээр л нохойн жогорхой. Эзэд чинь цагаа тулахаар жогоос ч дор хаяна. Эргүү дагз минь