В.Зеленский Европын холбооны удирдагчдын уулзалтын дараа Украины асуудлаар хуралдсан хүмүүсийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, түүнийг хангалтгүй гэж үзжээ.
Францад болж буй Европын дээд хэмжээний албан бус уулзалт дээр Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа хэлэхдээ, Европын холбооны удирдагчид Украинд Европын холбооны гишүүнчлэлийн статус олгох тал дээр тохиролцож чадаагүй хэмээжээ.
В.Зеленский энэ хурлын талаар видео мессеж илгээж, үүндээ “Европын холбооны орнуудын удирдагчдын маш чухал, бодитой уулзалт боллоо. Энэ уулзалт дээр бүх удирдагчид юу хэлснийг бид мэдэж байгаа Хэн тусгайлан ярьж, хэн биднийг дэмжиж, хэн чимээгүй байсан, хэн дэмжихгүй байсныг бид мэднэ. Украйн болон Европын нийтлэг эрх ашигт энэ бол хангалтгүй. Шийдвэрийг бид хэрхэн дүгнэж байна вэ? Маш энгийн. Бидэнд илүү хүч хэрэгтэй, энэ бол бидний хүлээж байсан зүйл биш” хэмээгээд Европын холбоог Украиныг гишүүнээр элсүүлэхийн төлөө илүү ихийг хийхийг уриалжээ.