Америкийн улс төр судлаач Эрлих Fox News-т өгсөн ярилцлагадаа “Улс төрийн шийдвэр нь ямар үр дагаварт хүргэж байгааг анхаарч үзэх хэрэгтэй. АНУ-ын хориг арга хэмжээ зөвхөн Орост л тустай. Эндээс зөвхөн Орос л өөрөө ашиг хүртэж магадгүй” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр Орос, Украины зөрчлөөс В.Путиныг дэмжигчдийн тоо нэмэгдэж, Оросууд барууны орнуудаас нүүр буруулж, Москва, Бээжингийн харилцаа ойртож байгаа. Энэ эрсдэлийн талаар Вашингтон бодох ёстой хэмээн зөвлөжээ. Түүний бодлоор энэ бүхэн АНУ-ын өөрийнх нь үйл ажиллагаанд сөрөг үр дагавар авчирч магадгүй гэжээ.
Үүнээс гадна улс төр судлаач Эрлих “АНУ долларын мөнгөн тэмдэгтийн гүйлгээг бүрэн хянах гэсэн оролдлогын улмаас одоо ямар ч муж Вашингтоны нөлөөг эсэргүүцэж эхлэх боломжтой. Иймэрхүү бодлого нь манай улсын үндэсний эрх ашгийг хамгаалахгүй. Харин ч эсрэгээрээ, дэлхийн аюулгүй байдалд аюул учруулж байна” хэмээн дүгнэжээ.
Орос өөрөө ч хориг арга хэмжээний дараа шинэ боломжуудын талаар илэн далангүй ярьж эхэлсэн. Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Оросын эдийн засагт үзүүлж буй асар их цохилт нь тус улсын технологи, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх түлхэц болсон гэж онцоллоо.
Эх сурвалж: INTERFX