ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины ажиллагаанд сайн дурынхныг татах саналыг зөвшөөрч, сайн дурынхныг оролцуулахад санал нэг байгаагаа илэрхийлжээ.
В.Путин “Барууны ивээн тэтгэгчид мөргөлдөөнд оролцох хөлсний цэргүүдийг цуглуулж байгаагаа нуудаггүй. Тэд үүнийгээ олон улсын эрх зүйн бүх хэм хэмжээг үл тоомсорлон үүнийг ил тод хийдэг” хэмээн мэдэгдсэн байна.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ долоо хоногт Киев мөргөлдөөнд оролцохыг хүссэн дээд тал нь гадаадын 20 мянган иргэний өргөдлийг тус улс хүлээн авсан гэж мэдэгдээд байсан юм. Харин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнөөдөр Луганск болон Донецкт ижил төстэй 16.000 гаруй хүсэлт хүлээн авсны ихэнх нь Ойрхи Дорнодын орнуудаас ирснийг тэмдэглэн хэлжээ.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. В.Путин энэ ажиллагааны зорилгыг “Найман жилийн турш Киевийн дэглэмд хүмүүсийг дээрэлхэж, хоморголон устгасан учраас хамгаалах ажиллагаа явуулж байна” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: ИНТЕРФАКС