Украины Ерөнхийлөгч В.Зеленский пүрэв гаригийн орой хийсэн видео илгээлтдээ “Миний нутаг дэвсгэрт химийн болон бусад үй олноор хөнөөх зэвсэг бүтээгдээгүй. Үүнийг дэлхий нийт мэдэж байгаа” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Зеленский Украин дахь лабораториуд ЗХУ-ын үеэс үлдэж, цэргийн технологи биш энгийн шинжлэх ухааны зарчмаар ажилладаг гэжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам Пентагонтой хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Украинд аюултай халдварын эмгэг төрүүлэгч бичил биетүүдтэй ажилладаг 30 биологийн лаборатори ажиллаж байгааг мэдэгдсэн юм.
Пентагон энэ мэдэгдлийг няцааж, АНУ Украины газар нутагт биологийн зэвсэг бүтээгээгүйг онцолсон юм. Үүний зэрэгцээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Виктория Нуланд Украинд биологийн судалгаа хийх байгууламжууд байгаа бөгөөд Вашингтон “Оросын хүчнийхэн тэднийг хяналтдаа авахыг оролдож магадгүй” гэж санаа зовж байна гэсэн зөрүүтэй мэдээллийг ч хийгээд байгаа билээ.
Эх сурвалж: INTERFAX
2 comments
Эх орон ард түмнээсээ урваж гадны гар хөл болсон энэ ац үхэж далдар
Америкийн хөлсний боол