МоАХ-ыг хоёр хувааж, даргаар нь томилогдсон Д.Монголхүүг ЦЕГ шалгаж эхэлжээ

2022-03-10 20:42
20

Монголын Ардчилсан холбооны хоёрдугаар сарын 18-нд МҮЭСТО-нд болж өнгөрсөн Монголын Ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөнийг хууль бус гэж үзэн, тус холбооны хэсэг төлөөлөгчид ЦЕГ-т өргөдөл гаргаж байсан юм. ЦЕГ энэ асуудлыг шалгаад хэрэг үүсгэх боломжтой гэж үзэн шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Хоёрдугаар сарын 18-нд болж өнгөрсөн “Монголын Ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэх арга хэмжээний үеэр Д.Монголхүүг МоАХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудал яригдаж, холбооны Их хурлын товлосон байдаг.

Харин Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан хүмүүс Д.Монголхүүг МоАХ-ны гишүүн биш хэмээн үзсэн ч Д.Монголхүү МоАХ-д аль эрт элссэн гэх тайлбарыг өгөөд байсан юм.

Энэ сарын 7-нд болж өнгөрсөн МоАХ-ны их хурал болж, Д.Монголхүүг даргаараа сонгосон бол ЦЕГ Д.Монголхүү нарыг шалгаад эхэлжээ.