Монголчууд эрт дээр үеэс зэсийг эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Зэс нь эрдэс тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй гэдэг. Тухайлбал, зэс нь эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг аж. Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар тэргүүтнийг эмчлэх зорилгоор тухайн газар тавьж хэрэглэх тохиолдол ч байдаг.
Зэс аягыг хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байдаг аж. Тэгвэл зэс аягыг яаж хэрэглэвэл үр дүнтэй байхыг танд танилцуулъя. Ходоодны шархлаа болон дотор бүх өвчлөлийн үед бөөрөнхий байцааг буцалгаад шүүсийг нь зэс аяганд хийж хонуулна. Улмаар өглөө 5-7 цагийн хооронд, 30 хоногийн турш тогтмол уухад доторын өвчний ямар ч төрлийн өвчлөлийг хурдан хугацаанд анагаадаг байна.
Зэс аяганаас гадна зэсэн бүслэвч, зэс улавч, зэс бугуйвч байдаг. Эдгээр нь өөрсдийн гэсэн эрүүл мэндэд тустай нөлөөг үзүүлдэг байна. Тухайлбал, зэсэн бүслэвч нь нуруу бөөр, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос, элэг цөс ходоод, уушгины өвчлөл сүрьеэ, хатгаа, үе мөчний өвчлөлийг анагаах увдистай аж. Мэс заслын дараах үеийн шархлаан дээр зэс тавьж боовол нягтрал нэвчдэс нь арилдаг байна.
Харин зэс улавч нь эмэгтэйчүүдйин өвчлөлд хамгийн сайн бөгөөд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн энэхүү эмчилгээг хэрэглэж иржээ. Зэс улавч нь хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх төрлийн өвчнийг анагаадаг гэнэ. Хуян, шар усыг тараах, цусны эргэлтийг сайжруулах, ясны сийрэгжилтийг зогсоох, үе мөчний өвчлөл болон түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, хавдар, цусны өвчин, үс уналтыг зогсоох зэрэгт сайн аж.
Зэс бугуйвчийг бидний ээж, эмээгээс эхлээд л зүүдгийг бид сайн мэднэ. Тэгвэл тэд яагаад зүүдгийн бол. Учир нь үе мөчний өвчлөл, хуян шар усыг тараахад зүүж хэрэглэнэ. Мөн биеийн эсэргүүцэл сулрахад зэсний өнгө хувирдаг. Ялангуяа хүүхэд зэс зүүснээр дархлааг сайжруулж хоолой өвдөх шүд цоорох, үс унах зэргээс сэргийлдэг байна. Ингээд хялбархан байдлаар зэсийн тусламжтайгаар эрүүл мэндээ хамгаалъя.
Б.Янжиндулам
www.zindaa.mn