Чингис Хааны Дэлхийн Академийн Тэргүүн, Хунтайж хэмээгч П.Давааням шавь нарын хамт хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр Өнөөгийн Төр засаг Чингис Хааны талаар мэдлэггүйн улмаас мухар сүсэгт хэт автагдаж, үл бүтэх хүмүүсийн аманд багтаж аливаад хоцрогдсон, явцуу, буруу хандлагатай байгааг яаралтай засахыг шаардаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр хурлынхаа эхэнд “Чингис хааны дэлхийн академи нь 141 орны 900 академичтай. Чингис хааны нэр дээр бүртгэлтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө гэхэд 721.1 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Гэтэл яагаад энд тэндэхийн улс гүрнүүд Чингис хааны өв сочлыг булаацалдаад байна вэ гэхээр тодорхой эзэмшигч байхгүй хаячихсан учраас” хэмээгээд цааш нь“П.Давааням намайг Монгол Улсын засгийн газраас хүндэтгэн хүлээн авч, “Хунтайж” гэдгийг минь хүлээн зөвшөөрч, дэлхийд зарласнаар бид Эзэн улс хэмээн дэлхийд данслагдана” гэсэн үгээр сүржин үгээр эхэлсэн юм.
Түүнчлэн “Намайг Хунтайж гэдгийг хүлээн зөвшөөрч, Дэлхий нийтэд тунхаглахыг шаардсан бичгийг өнгөрсөн оны 9 сарын 19-нд өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гуравт өгсөн. Үүний хариуг удтал хүлээсний эцэст Монгол улсын Спорт, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс надад 2014.10.08-ны өдрөөр хаягласан 1/А 3726 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна.
Уг бичигт Чингис хааны Дэлхийн академийн тэргүүн П.Даваанямын ирүүлсэн албан бичгийг хүлээн авч танилцлаа. Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын бүх эрх ард түмний мэдэлд байхаар тусгасан бөгөөд энэ дагуу хувь хүнд ганцааранд нь эрхэм дээд эрхийг баригч цол юм уу бүрэн эрх олгох боломж байхгүй. Тийм учраас эрх зүйн үндэслэлгүй байна” гэсэн байсан.
Ийм хүмүүс өнөөдөр Монголын төрд сайд хийгээд УИХ-ын гишүүн болоод явж байна. Иймд энэ хариуг Монголын төр өгч байгаа хариу гэж үзэхгүй байна. Үүнээс шалтгаалаад маш олон зүйлийг бичиж, бай руу чирч байна” гэлээ.
Мөн үеэр П.Давааням есдүгээр сарын 23-ыг хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хугацаа олгож байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй хүмүүстэй түүхэн хариуцлага тооцно хэмээсэн юм. Тэгвэл хурлын үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
– “Тэнгэрийн оньс” И.Мөнхсаруул гэгч хүн өөрийгөө Чингис хааны хойд дүрийг тодруулахаар ханцуй шамлан орлоо. Үүнд таны зүгээс ямар үзэл баримтлалтай байна вэ?
– И.Мөнхсаруул гэж эмэгтэй Чингис хааныг тодруулна гэж бөөн юм болсон. Тэр эмэгтэй Б.Галааридтай гурван удаа уулзсан байна билээ. Надтай уулзаагүй. Харин миний тухай элдэв долоон юм ярьсан байна лээ. Гэтэл Б.Галаарид надтай уулзаагүй байж, тэр эмэгтэйг надтай холбож бичиж, гутаан дормжлох гэж оролдсон.
Ер нь И.Мөнхсаруулд төрөөс дэмжлэг үзүүлсэн нь тодорхой байгаа. Чингис хааны нэрийг ашиглаж байгаа бүх үйл явц бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн угсаа залгамжлах эрхийг эвдэж, өмч хөрөнгө, нэр төрөөс нь өвлөхийг оролдож байгаа үйл явц.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өвлөх эрх рүү, хунтайжийн эрхрүү төр нь хүмүүсийг хатгаж, дэмжиж, мухар сүсгээр халдаж байна. Энэ бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг.
Мөн Л.Эрдэнэбаяр гэдэг эмч И.Мөнхсаруулын талаар ярихдаа мөн л өөрийгөө Хунтайж гэж нэрлэдэг П.Давааням гэж намайг холбон ярьж, гутаан доромжилсон. Шизофрины тэддүгээр зэрэгтэй гэсэн. Тэгвэл Монголчуудын мөнгийг авч, татвараар сэгсэрч, гаднаас мөнгө, өр зээл тавьж дампууруулж байгаа хүмүүс шизофрины хэддүгээр зэрэгтэй болж таарах вэ.
– Тэгвэл таны хунтайжийн бүрэн эрхийг Засгийн газраас хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд тунхаглалаа гэхэд та хамгийн түрүүнд юу хийх вэ?
Монгол Улсын иргэн хүн Чингис хааны агуу их соёлыг нээчихсэн байхад нээлтийг нь үнэлж, Үндсэн хуулинд заасан заалтаа биелүүлээд, хүндэтгэн хүлээн зөвшөөрөх асуудал л юм. Дээр нь Дэлхийн агуу их соёл иргэншлийн байгууллага учраас тэр түвшинд нь дипломат ёсоор, хүний эрхийн ёсоор олон улсын харилцаа, заншлын эрх зүйн ёсоор хүндэтгэн хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.
Түүнээс биш би хүндэтгэн хүлээн зөвшөөрч өгөөч гээд гуйгаад байгаа юм биш. Дэлхий даяараа, долоон субьектээр хүндэтгэн хүлээн зөвшөөрөгдсөн учраас би “хунтайж” байх бүрэн эрхтэй.
– Зорилгодоо хүрлээ гэж бодоход та хамгийн түрүүнд юу хийх гээд, тэмүүлээд байна вэ?
– Олон улсын заншлын эрх зүйгээ гаргаж тунхаглаад, түүнийхээ дагуу дэлхий даяар энэ агуу их соёл иргэншлийг глобалчлалын зарчимд оруулж, түгээх болно.
15 comments
Шизофренгүй гэдгээ нотлочих? Бас хааны үр удам мөн гэдгийг чинь яаж мэдэх юм бэ???
Хөөрхий
hehe
Yahara iim gajig soliotoi ym hiideg bna yawch eruul bishe
Ooroo oortoi l hun taij yum biz dee.7 subiekteer batlasan bol tegeed boloosh dee.iluu yu huseed bgaam.tegeed ch yag Chingisijn udam gej hen ch unemshihgui .800jil ongorood bur elets yum bolchihood bhad.1 bodliin ineed ch hurmeer yum shig
тэр Мөнхсаруул нь ч гажиг солиотой, олон айлөн амьдралыг өөдлүүлнэ гээд уруудуулж яваа, олигархуудын ивээн тэтгэлгээр түмнийг мунхруулж яваа амьтандаа
Neeren uvchintei, bas aguu shunaltai yum bna. kkk
Бүүр нэг мөнгө олох арга нь нарийсаад одоо бүүр их хааны удам хунтайж ч гэх шиг элий балай юм ярьж суухийн оронд явж түймэр унтраа
ккк
ihk haanii udam gevel olon l hun bii baih .haanii ner barisan luivarchin shu de. davaanym chi.
SHAR HADNII HURTSIIN TASAGT OCHIJ YZYYL TSAG TSEVYYN BOLOHOOR IIM MEDEREL MUUTAI YUMNUUD OLSHIROH YUMAA
ichmeer t1 huurnuud ve
Ehleed mongol huvtsaa javhlan shig omsoj suraad daraa ni huts
Энэ тэнэг хогийг ЖОРЛОНД хийж усыг нь тат.
Сэтгэцийн эмч нар хаана явна. Энэ хүнийг Шар хаданд аваачиж эмчлээчээ