Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тус яамны ажлын хэсэг ОХУ-д ажиллаж байна.Энэ үеэр “Роснефть” компанитай гэрээ байгуулах аж.
Өнгөрсөн сарын 23-нд Засгийн газраас сайд Г.Ёндонг гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, удирдамжийг баталсан юм. Ташрамд дурдахад улсын хэмжээнд гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 179,488 тонн шатахууны нөөцтэй буйгаас А-80 автобензин 12,041 тонн (72 хоног), АИ-92 автобензин 51,067 тонн (38 хоног), дизелийн түлшний/ДТ/ 110,621 тонн (38 хоног) байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 92,532 тонн буюу АИ-92 автобензиний 32, ДТ-ний 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 306.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.