“YouTube” компани подкаст бүтээгч нарт контентоо видео хэлбэрээр хийхэд нь дэмжлэг үзүүлэхээр 300 мянга хүртэл ам.долларын санхүүжилт санал болгож байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Тухайлбал: хувь хүмүүст 50 мянган ам.доллар, компаниудад 200-300 мянган ам.доллар хүртэл санхүүжилт олгохоор санал болгож байгааг эх сурвалжууд онцлов. Ингэснээр “Alphabet” компанийн эзэмшдэг стриминг үйлчилгээ илүү олон контенттэй болж, подкастын сонголт нь нэмэгдэх боломжтой болох аж.
“YouTube” их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгүйгээр подкастын төрөлд нөлөөтэй платформ болоод байгаа юм. Жо Роган болон “H3 Team” зэрэг алдартай подкаст бүтээгч нар “YouTube”-ийн алгоритмын ачаар дагагчдынхаа тоог нэмэгдүүлж байжээ.