Олон улсын үнэлгээний S&P (Standard & Poor’s) агентлаг Оросын 52 корпорац, компанийн гадаад болон үндэсний мөнгөн тэмдэгт дэх зээлжих зэрэглэлийг “В”-ээс “C” болгон бууруулах санал гаргажээ.
Тэдний дунд Лукойл, Алроса, Газпром, Роснефть, Северсталь, Новатек, Ростелеком, Мегафон, X5 групп, Yandex болон Оросын төмөр замын компаниуд багтжээ. S&P зээлжих зэрэглэлийг бууруулах гэж байгаа шалтгаанаа ОХУ-ын Украиныг цэрэггүй болгох тусгай ажиллагааны хүрээнд хийж байгаа хэмээн тайлбарлажээ.