Украины нөхцөл байдалтай холбогдуулан Японы ГХЯ Орос, Беларусийн эсрэг авч хэрэгжүүлэх гурав дахь хориг арга хэмжээний багцаа танилцууллаа. Тус улс ОХУ-ын 20 иргэн, Беларусийн 12 иргэний эсрэг хувийн хориг арга хэмжээ авч, ОХУ-ын хоёр, Беларусийн 12 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Мөн Беларусийн Батлан хамгаалах яаманд экспортын хориг тавьсан байна.
Хоригт багтсан ОХУ-ын төлөөлөгчдийн дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Алексей Громов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Дмитрий Козак, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко, Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров болон бизнесмэн Борис Ротенберг, Алишер Усманов, сэтгүүлч Владимир Соловьев болон бусад хүмүүс багтаж байна.
Мөн Виктор, Дмитрий Лукашенко, Беларусийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Эйсмонт, Беларусийн Дотоод хэргийн сайд Иван Кубраков болон бусад хүмүүс хувийн хориг арга хэмжээнд өртжээ.
Шинэ хориг арга хэмжээний жагсаалтад Оросын хоёр, Беларусийн 12 байгууллага байгаа. Тодруулбал, Вагнер ПМС, Синезис групп, Белтехэкспорт ХК болон бусад байгууллагууд багтсан байна. Мөн Беларусийн Батлан хамгаалах яамнаас гадна зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллага, тагнуулын үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудад экспортын хориг тавьж байна.