ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков Оросын зэвсэгт хүчин цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины нутаг дэвсгэрт 2396 цэргийн объектыг устгасан хэмээн мэдэгдлээ.
Сөнөсөн цэргийн дэд бүтцийн 2396 объект дунд Украины зэвсэгт хүчний 82 командын цэг, холбооны 119 төв, С-300, Бук М-1, Оса зенитийн пуужингийн систем, түүнчлэн 76 радарын станц байгааг Конашенков онцолжээ. Мөн түүний хэлснээр 827 танк болон байлдааны хуягт машин, олон харвах пуужингийн 84 систем, 304 хээрийн их буу, миномет, 603 нэгж цэргийн тусгай машин, түүнчлэн 78 нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгасан байна.
Гуравдугаар сарын 6-нд Оросын цэргийнхэн Украины дөрвөн онгоц, хоёр нисдэг тэргийг буудаж унагажээ.
Эх сурвалж: GAZETA