“Талх Чихэр” ХК-ийн “Хотол” бялууны үйлдвэр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан компанийнхаа үзэсгэлэн гоо, цоглог, эрч хүчтэй нийт бүсгүйчүүддээ зориулан Монгол улсдаа анх удаа 3м өндөр, 120см диаметр бүхий ХОТОЛ БЯЛУУ хийж, гэнэтийн бэлэг барьлаа. “Хотол” бялууны үйлдвэрийн шилдэг 10 бялуу урлаач 4 давхар уг бялууг 36 цагийн турш тасралтгүй хийсэн бөгөөд 25 сая төгрөгийн үнэлгээтэй уг бялууг хийхэд 45кг уусмал, 345кг кекс, 130кг сүүн крем, 9кг фондант, 52кг жимсний чанамал ашигласан байна.
Одоогоос 10 жилийн өмнө “Талх Чихэр” ХК 20 м урт бялуу хийж, Монголын хүүхэд багачууддаа бэлэг барьж байсан билээ. Харин өнөөдөр ийнхүү 500 эмэгтэй ажилчиддаа зориулан 500 кг бялуу үйлдвэрлэн бэлэг барьлаа.