Г.Батзориг: 4860 гарааш буулгахаар төлөвлөж байна

Бага тойруу бүс дэх хашаа, хайс, бүр гараашнуудыг буулгах ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Энэ жил нийслэлд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар төлөвлөсөн. Газрын эздэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлж байна. 4860 гараашны тухайд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн. Гуравдугаар сарын 15-наас газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зарим худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн тоо өссөн эсэхийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалаас тодруулахад цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаас хойш гэмт хэргийн тоо өсөөгүй. Дотоод үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр хяналт тавиад явж байгааг танилцууллаа.
1 сэтгэгдэлтэй
Зочин
2022-03-08 15:14 at 15:14
Эргүү малнуудаа хүний өмч хөрөнгөнд халдахаас өөр ажил алга уу, Сумъяабазар, малаа чамд тархи толгой гэж юу ч байхгүй, чи зүгээр махан толгой гоороо тэр бөх шүү юмаа хийгээд яваач