ОХУ-аас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байна. Ямар нэгэн байдлаар импорт саатсан зүйл байхгүй гэж Гаалийн ерөнхий газрын эх сурвалж IKON сайтад мэдээлжээ.
Монго Улс ОХУ-аас эрчим хүч, шатахуунаас гадна өндөг, өтгөрүүлсэн сүү, цагаан будаа, улаан буудайн гурил, тахианы мах, хүнсний ногоо жимс, ургамлын тос, элсэн чихэр гэм мэтчилэн бүтээгдэхүүнийг түлхүү импортолдог бөгөөд Гашуунсухайт, Ховдын Булган, Цагаан нуур, Боршоо, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг боомтын үйл ажиллагаа үргэлжилж байна.