Бээжин, ӨМӨЗӨ, Ляонин, Хэбэй, Шаньси, Шэньси мужууд, түүнчлэн Хэнань, Тяньжин мужийн хойд хэсэгт маргааш их хэмжээний тоос агуулсан элсэн шуурга дэгдэхийг цаг уурчид нь анхааруулжээ.
Хятадад үүнтэй холбогдуулан хүн амдаа байгалийн гамшгийн 4-р түвшний анхааруулгын систем ажиллуулж байна. Цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн 4 түвшнээс өдгөө цэнхрийг нь зарлажээ. Иргэдийг сонор сэрэмжтэй байж, замд үзэгдэх орчин муудахыг анхааруулсан байна.
Түүнчлэн амны хаалт зүүж, амьсгалын дээд замаа хамгаалахыг сануулжээ. Хойд бүсийн иргэдийг боломжтой бол цонхоо онгойлгохгүй, шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, эсвэл гадуур явах хугацаагаа богиносгохыг сануулжээ.
Шар шуурга Хятадын хойд хэсгээр ихэвчлэн хаврын саруудад дэгдэх болсон. Энэ шуурганы улмаас агаарын бохирдлын үзүүлэлт зохих хэмжээнээс 10 дахин нэмэгддэг. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 15-нд Бээжинг нөмөрсөн шар шуургаар агаарын бохирдлын үзүүлэлт дээд хэмжээг 160 дахин давсан болохыг ДЭМБ-аас мэдээлж байв.
Эх сурвалж: REGNUM