Эрчим хүчний зохицуулах хорооноос тог, ус, дулааны үнэ нэмэгдсэн байна гэх мэдээллийн талаар тайлбар хийлээ.
“Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог бөгөөд цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долдугаар сараас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн Газраас 1,107.2 мянган хэрэглэгчийн 868.5 тэрбум төгрөгийн төлбөрийг хариуцжээ.”
Мөн “тарифын ангиллаар авч үзвэл Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212.0 төг/кВт.ц буюу өртгөөс 5.0 хувиар, аж ахуйн нэгж, байгууллага 179.0 төг/кВт.ц буюу 25.0 хувиар, орон сууцны айл өрх 149.0 төг/кВт.ц буюу 50.0 хувиар, гэр хорооллын айл өрх 141.0 төг/кВт.ц буюу 59.0 хувиар тус тус доогуур тарифыг мөрдөж байна. энэ нь Эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө 5-59 хувиар доогуур байна” хэмээн мэдэгджээ.