ESPN-ээс зарласан 2022 оны ахлах сургуулийн шилдэг 100 тоглогчийн нэгт Ш.Энхийн-Од багтсан билээ. Тэрбээр “Nike” компаниас зохион байгуулдаг “The Nike Hoop Summit” арга хэмжээнд тоглохоор болсон байна. Тус тэмцээнд АНУ-ын шилдэг залуу тоглогч нартай дэлхийн шилдэг сагсчид өрсөлддөг байна. Залуу тоглогчдод өөрийн ур чадварыг харуулах боломж олгодог энэхүү тэмцээнээс төрөн гарсан NBA-ийн домгууд их байдаг.

Энэхүү тэмцээн нь Портланд хотын Мода центрт 4-р сарын 8-нд зохион байгуулагдах юм байна.

NBA-д тоглох мөрөөдөлтэй түүний төдийгүй сагсан бөмбөг сонирхогч, үзэгч залуусын хүсэл биелж монгол хүү дэлхийн сагсан бөмбөгийн ертөнцөд гялалзахад нэг алхам ойртлоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн