Америкийн Бүгд найрамдах намын лидерүүдийн нэг Путиныг хөнөөхийг уриалав

2022-03-04 13:19
im-497923

Сенатч Линдси Грэм пүрэв гарагийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ард түмэн нь хөнөөх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Орос Украинд түрэмгийлснээс үүдэлтэй хямралыг зогсоох цорын ганц арга зам болно гэж үзэж байна гэж жиргэжээ. Түүний жиргээгээ үүгээр зогсоосонгүй ТҮҮХЭН ордны хуйвалдаануудыг дурьдаад авсан байна. Оросын ард түмэн цаашид ядуу амьдрахгүйн тулд үүнийг хийхээс өөр аргагүй Путиныг хөнөөснөөр дэлхийд их сайн үйлс бүтээнэ гэсэн утгатай жиргээнүүдийг үлдээжээ. Тэрээр АНУ-ын Агаарын цэргийн хүчинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Бүгд найрамдах намын дотроо нөлөө бүхий хүний тоонд багтдаг гэх улстөрч аж.