Орос, Украины хоёр дахь хэлэлцээрийн үр дүнд хоёр тал хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцжээ

2022-03-04 09:111min1
03

Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээр Беларусийн Брест мужид болж өнгөрлөө. Уулзалтын үр дүнд хоёр тал түр гал зогсоох замаар хүмүүнлэгийн коридор хамтран үүсгэх тохиролцоонд хүрчээ.

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайл Подоляк уулзалтын дараа Орос, Украины талууд удахгүй уг коридорыг зохион байгуулахад ашиглах харилцаа холбооны шугамыг бий болгоно хэмээн мэдэгдсэн бол Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский ийм тохиролцоонд хүрснийг батлаад бусад хэд хэдэн асуудал дээр мөн нэгдсэн ойлголтод хүрснийг мэдээлсэн байна.

Гэхдээ талуудын аль аль нь яриа хэлэлцээ хүлээж байсан үр дүнд хүрээгүйг илэрхийлжээ. Украины төлөөлөгчид гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед зохион байгуулахаар Оросын талтай тохиролцсоныг дуулгасан ч тодорхой тов хэлээгүй байна.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй