Бусдын толгой дээр халуун кофе асгаж зүй бус үйлдэл гаргасан Б.Ариунзаяаг МУИС-аас хөөх шийдвэр гаргажээ

2022-03-03 13:03
Untitled
МУИС-ийн ёс зүйн хороо болон ХЗС-ийн захиргаа өнөөдөр хуралдан Б.Ариунзаяаг сургуулиас хөөх шийдвэр гаргасан байна. Тус сургуулийн дүрмийн 1.5.1 хууль дээдлэх , 1.5.5 Хариуцлагатай , ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус шийдвэрийг гаргажээ. Энэхүү болсон явдалтай холбоотойгоор Б.Ариунзаяа нь өмнө нь бусдыг дээрэлхэж, доромжилж байсан талаар олон нийтийн сүлжээнд хохирсон гэх иргэд пост оруулаад буй. Тэгвэл Б.Ариунзаяатай холбоотой согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан зэрэг 40 орчим зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэлтэй болохыг эх сурвалжууд мэдээллэсэн юм.