Цагдаад зодуулсан гэх эмэгтэй хүний бие дээр халуун кофе асгасан хэрэгт байцаалт өгөхөөр очсон өмгөөлөгч Г.Батбаярын охин юм байна
2022-03-02 13:16

Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр очсон эмэгтэйд цагдаагийн албан хаагч халдсан бичлэг өчигдөр сошиал орчинд тарсан. Хэрэг өчигдөр (2022.03.01) Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст болсон бөгөөд бичлэг хийсэн эмэгтэй “Муухай харлаа гэдэг шалтгаанаар 18 настай эмэгтэйн бие дээр халуун кофе асгасан” хэрэгт буруутгагдан байцаалт өгөхөөр очсон байжээ.
Бичлэг хийсэн эмэгтэй, иргэн А нь өмгөөлөгч Г.Батбаярын төрсөн охин бөгөөд өмгөөлөгч охиныхоо асуудлаар ERGELT мэдээллийн сайтад тайлбар өгчээ. Г.Батбаяр эмэгтэй өөрийн охин гэдгийг хүлээн зөвшөөрөөд, ямар хэргээр Цагдаагийн байгууллагад дуудагдсан болох, хүний бие дээр халуун кофе асгасан хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлжээ.