Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2020 оны наймдугаар сарын 3-ны байдлаар зээлийн гэрээнээс үүдэлтэйгээр гарсан залилангийн хэргийн тоо 2010 оноос 2020 оны эхний долоон сарын хугацаанд 1700 орчим болж өссөн байна. 2014 оноос энэ төрлийн гэмт хэргийн тоо огцом өсөж, жилд дунджаар 300 орчим гэрээнээс үүдэлтэй залилангийн хэрэг гарч байна гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон мэдээлжээ.