Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлснийг Оросын “RIA Novosti” агентлаг мэдээлжээ.
В.Мединский хамгийн гол нь бид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон, дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Польш-Беларусийн хилийн бүсэд болно. Одоо төлөөлөгчид хэлэлцээний бүх байр суурийн талаар хэлэлцэж, дараагийн үе шатанд бэлтгэхийн тулд нийслэл рүүгээ буцна. Бид нийтлэг байр суурийн талаар урьдчилан таамаглаж болох зарим асуудлыг олж харсан хэмээн мэдэгджээ. Хоёр талын уулзалтын үеэр хэлэлцээний бүх байр суурийг нарийвчлан хэлэлцсэн хэмээн ОХУ-ын төлөөлөгч нэмж хэлсэн байна.