2012 онд батлагдсан, одоогийн хэрэгжиж байгаа “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө” нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсэж байгаа юм.
Иймээс Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газартай хамтран “Зуслангийн амнуудын ерөнхий төлөвлөгөөн”-нд тодотгол хийж, хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан зуслангийн бүсийн төлөвлөлтийн шийдлийг боловсруулж эхэлжээ.
Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хуурай мухар, Бэлх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Шадивлан, Жигжид гэсэн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийснээр зуслангийн газрыг өмчлөх ажил түргэн шуурхай явагдах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.