Европын холбоо Оросын иргэд болон компаниудыг Европын банкинд 100 мянган еврогоос дээш хадгаламж хадгалахыг хориглосон талаар тус байгууллага цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Хадгаламжийн хэмжээг хязгаарлахаас гадна Брюссель үнэт цаасыг еврогоор худалдахыг хоригложээ. Одоо Европын хадгаламжийн газрууд 4-р сарын 12-ноос хойш гаргасан үнэт цаасыг борлуулах үйлчилгээг Оросын компани, хувь хүмүүст үзүүлэх боломжгүй болж байгаа аж.
Энэхүү хориг нь Европын холбооны шинэ хязгаарлалтын багцын нэг хэсэг юм байна. Европын холбоо Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Михаил Мишустин, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Оросын бусад албан тушаалтан, улстөрчдөд мөн хориг арга хэмжээ авсан төдийгүй Батлан хамгаалахын аж үйлдвэрийн компаниуд болон хэд хэдэн банкинд хязгаарлалт хийгээд байгаа юм.
2-р сарын 27-нд мөн Оросын зарим банкуудыг дэлхийн банк хоорондын SWIFT системээс салгаж, мэдээлэл дамжуулах, төлбөр тооцоо хийх эрхийг хягзаарлаад байгаа билээ.