Украинд явуулж буй үйл ажиллагаатай холбоотойгоор АНУ-ын хэд хэдэн муж Оросын архийг худалдаанаас хасах шийдвэр гаргасан тухай CNN мэдээлэв. Тухайлбал, Охайо мужийн амбан захирагч Майк Девайн өөрийн мужийн Худалдааны яаманд “Орос стандартын үйлдвэрлэсэн бүх архийг худалдан авах, худалдахыг хоёуланг нь зогсоохыг” даалгасан байна.
Мөн Нью-Гэмпшир мужийн захирагч Крис Сунуну “Манай архи, дарсны дэлгүүрүүдээс Орост үйлдвэрлэсэн спирт, орос брэндийг дараагийн мэдэгдэл хүртэл хасах” тушаалд гарын үсэг зуржээ. Сунуну “Нью Хэмпшир муж Украины ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцлийг дэмждэг” хэмээн хэлжээ.
Түүнчлэн Юта мужийн амбан захирагч Спенсер Кокс ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарласан захирамж гаргасан бол Техас мужийн амбан захирагч Грег Эбботт өөрийн муж улсын жижиглэн худалдаачдаас Оросын барааг дэлгүүрийн лангуунаас гаргахыг хүсч, “Техас Украиныг дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Согтууруулах ундааны борлуулалтыг хянадаг IWSR Drinks Market Analysis-ийн мэдээлснээр АНУ-д хэрэглэдэг архины 1% хүрэхгүй хувийг Орост үйлдвэрлэдэг.