Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа

2022-02-28 10:281min0
02
Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялжээ.

АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-нд боллоо. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Энэтхэгийн багийг буулган авч хүрэл медаль хүртлээ. Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан.

Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарахад 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ. Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа гэж Биеийн тамир спортын хорооноос. мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй