Украин Улс өрнөж буй дайнд амжилттай байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын цэргийн хэвлэлээс 3,500 орчим Орос цэрэг амиа алдсан гэж мэдэгдлээ. Мөн 200 цэрэг баривчлагдсан талаар дурдлаа. Оросууд одоогийн байдлаар 14 нисэх онгоц, 8 нисдэг тэрэг, 102 танкаа алдсан гэж тэд мэдэгдэлдээ онцолсон бөгөөд BBC агентлаг эдгээр мэдэгдлийн алийг нь ч шалгах боломжгүй байна гэжээ. Харин Орос Улс ямар нэг хүний амь үрэгдсэн талаар мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй байна.