Казахстаны экс Ерөнхийлөгчийн охин Дарига Назарбаева тус улсын парламентын Мажилисын (доод танхим) депутатын суудлаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Назарбаева zakon.kz порталд нийтэлсэн мэдэгдэлдээ “Өнөөдөр би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, нийгэм, хүмүүнлэг, соёл урлаг, буяны үйлсэд бүх анхаарлаа хандуулахаар шийдлээ гэсэн байна.
Назарбаева мөн өөрийг нь парламентад нэр дэвшүүлсэн “Нур Отан” намд саналаа өгсөн Казахстаны ард түмэн, өөрт нь итгэл хүлээлгэсэн намын нөхөд, тус улсын удирдлагад талархал илэрхийлээд “Би эх орон, түүний ашиг сонирхолд үргэлжлүүлэн үйлчлэх болно. Үүнд албан тушаал хэрэггүй” хэмээжээ.
Назарбаева нэгдүгээр сарын эхнээс хойш танхимын хуралдаанд ирээгүй байна. Энэ нь коронавирусээр өвчилсний дараа нөхөн сэргээх шаардлагатай болсонтой холбоотой гэж мэдээлсэн бөгөөд эрх баригч Нур Отан намын депутат Айдос Сарым Назарбаеваг огцрох ёстой гэж мэдэгдэж байсан юм.
Экс Ерөнхийлөгчийн охин Дарига “Яагаад ийм шийдвэр гаргасан бэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Олон нийтийн үл итгэлцэл, дургүйцэлд хариу арга хэмжээ авах шаардлагатай учраас дэлхий даяар улс төрийн хувьд үр дүнтэйд тооцогддог огцрох замыг сонгож байна” хэмээн хариулжээ.