Хөгжлийн Банкны удирдлагууд Төрийн ордонд банкны найдваргүй зээл, эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. Найдвэргүй зээлдэгчдийн дуулиан өрнөж эхэлснээс хойш нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд банкны удирдлага муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийсэн бөгөөд ажил 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ.
Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа бөгөөд банканд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий. Хамгийн удаан гэвэл Монгол драйв милктэй холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байгаа юм байна.
Үүнээс гадна Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлын асуудал хөндөгдлөө. Эрсдэлийн удирдлагын газрын захирал ажилдаа ирээгүй удаж байгаа бөгөөд муу зээлийн хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа гэнэ.