ОХУ-ын Ерөнхийлөгч Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах тушаал гаргаснаас хойш нэг хоног өнгөрч байна. Өчигдрөөс Украины нийслэл Киевийн гудамжин дахь АТМ-үүдэд дараалал үүсч, хүмүүс бэлэн мөнгө ихээр татан авч байна. Хотын иргэд метрод хоргодож, Олон нийтийн сүлжээний хаягаараа хоргодох байруудын мэдээллийг дагаж байгаа аж. Мөн ШТС-уудын оочер нэмэгдэж, шатахуунаа дүүргэж авсан автомашины хүмүүс хотыг орхин гарч эхэлжээ.
Өчигдөр (2022.02.24) Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон тус яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд нар Укрианд амьдарч байгаа иргэд, оюутнуудын талаар мэдээлэл өгсөн.
Бид асуудлыг сарын өмнөөс ярьж эхэлсэн. Тухайн үед оюутнууд “тусгай үүргийн онгоц явуулахгүй юм уу” гэсэн асуудлыг тавьж байсан бөгөөд бид тэр үед нөхцөл байдал хэвийн байсан тул тусгай үүргийн нислэг хийх нөхцөл бүрдээгүй байгааг хэлсэн. Боломжтой бол өөрсдөө эцэг, эхтэйгээ зөвлөөд эх орондоо ирэх зөвлөгөөг өгсөн. Тэд “Яамнаас өгсөн зөвлөгөөг дагаад одоогоор 41 оюутан эх орондоо ирсэн байна. Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа бөгөөд таамаглахад хэцүү байна. Өчигдөр Укрианд байгаа оюутнуудтай холбогдоход “Гол нь сургуулийн асуудлыг шийдвэл нутаг буцахад бэлэн”гэсэн хариултыг өгсөн.
Мөн хэлний бэлтгэлийн болон дөрөвдүгээр курсийн оюутнуудад буцах зөвшөөрөл өгөхгүй байсан тул өнөөдрөөс эхлэн бичиг явуулахаар төлөвлөсөн байсан. Бид энэ сарын 26, 27-нд 21 оюутны тийзийг захиалж, Истанбулаар дамжуулан авчрахаар төлөвлөж байсан ч өнөөдөр ийм асуудал үүсээд байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Яг одоо тус улсад 27 оюутан байгаа бөгөөд Киевт ес, Харьковт-15, Кривой Рогт хоёр, Львовт нэг оюутан байгаа юм байна. Өнөөдөр тус улсад суралцаж байгаа ар гэрийхэн мэдэгдэл хийж оюутнууд ус, хоол байхгүй айдаст автсан, “шок”-ын байдалтай байна. АТМ-үүдийнх нь мөнгө дууссан, утсаа ч цэнэглэж чадахгүй байна гэж байгаа. Гэтэл энд Гадаад харилцааны сайд, оюутнуудыг тавлаж доромжилдог Д.Болд дарга нь “Бүх юм зүгээр ээ” ухааны юм яриад зогсож байгаад үнэхээр гайхаж байна. гомдолтой байгаагаа мэдэгдлээ.
Украинаас оюутнуудын ар гэрийнхэнд ирсэн мэдээллээр: Нэг монгол оюутан метроны шат руу унаж мөр нь мултарсан. Тухайн үедээ их өвдөлтэй байсан уу, ухаан алдаж унасан байна. Тэнд байсан цагдаагийн ажилтнууд мултарсан мөрийг оруулахад тусалж, өөрсдийн цүнх хувцсаа эгнүүлж тавиад дээр нь хэвтүүлж байгаа гэнэ. Бүгд айж сандарсан, яахаа мэдэхгүй хүн байдалд байгаа гэнэ.