Шүүгчийг сэлгэн ажиллуулах журамд өөрчлөлт оруулна

2022-02-23 16:101min0
02

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 24-ний өдөр болно. Тус хуралдаанаар “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах”, “Шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтлэх”, “Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах” журам батлах тухай хэлэлцэнэ.

Түүнчлэн “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам” болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэх юм.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй