Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байгуулсан Гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах Ажлын хэсгийг ахалж байгаа. Ц.Нямбаатар удахгүй Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээр Гадаадын хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлын тайлангаа танилцуулах гэнэ.
Энэ тайлангийн уулзалт хурал дээр Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг урьж байгаа юм байна. Тухайн улсын иргэн, Монгол Улсын хууль хяналтын байгууллагад ямар хэргээр шалгагдаж байсан юм. Ямар хөрөнгө оруулсан иргэн хичнээн төгрөгөөр хохирсон бэ, энэ хэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд шийдэгдэж байгаа эсэх гэх мэт мэдээллийг Гадны хөрөнгө оруулагчдад анх удаа мэдээлэх гэнэ.
Энд мөн МҮХАҮТ-ын удирдлагуудыг урих бөгөөд шийдвэр хэрэгжихгүй байгаа байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал ч яригдана. Хэн хэнийг хэдэн төгрөгөөр тоносон, дээрэмдсэн тухай мэдээлэл ил болно гэж Ц.Нямбаатар мэдэгдэв.