Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Замын ажил саадгүй үргэлжлэх боломжтой боллоо – updown.mn

Замын ажил саадгүй үргэлжлэх боломжтой боллоо

Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд өргөтгөн  шинэчлэл хийгдэж  буй  авто замуудын  ажилтай танилцлаа. Ажлын хэсэг Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл, Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр замын ажилд саад учруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, цаашид саадгүй явуулах боломжийг бүрдүүллээ. Тухайлбал, Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцлаа. Авто замын  трасст  Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага,  хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 14 нэгж талбар  авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлж замын ажил хийгдэж эхлээд байна. Мөн Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбох хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэн аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж зөвшөөрөл олгосон БОАЖЯ-нд асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ хүргүүлээд байна. Үүний дараа Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийх юм.

Дараа нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36  км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан Яармагийн гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэж байгаа хэсэгт очлоо. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5,  дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөнөөс 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 3 аж ахуйн нэгж байгууллагын эзэмшигчидтэй ажлын хэсгийнхэн уулзаж, ажлын зурагтай тулгалт, хэмжилтийг хийн тохиролцоонд хүрлээ. Цаашид замын ажил саадгүй явагдах боломжтой боллоо.

Мөн ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.  Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.5 км хэсэгт газар чөлөөлөлтийг хийж авто машин зорчих хэсгийг ашиглалтад бүрэн оруулаад байгаа бөгөөд хоёр хэсэгт нийт 1 км орчим газарт зорчих хэсгийн нөлөөлөлд өртсөн 8 нэгж талбарыг чөлөөлөх үлдээд байгаа юм. Ажлын хэсгийнхэн замын ажлыг зогсоогоод байгаа хэсгүүдэд очиж, иргэдтэй уулзан тохиролцоонд хүрч замын ажлыг саадгүй явуулах боломжтой болголоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн