Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Капитал банкны асуудлыг хэлэлцлээ. Тус банк 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буугдсан бөгөөд Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гараад байсан юм.

Капитал банкны үйл ажиллагааг шалгах Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын санд 7.7 тэрбум төгрөгийн мөнгийг шилжүүлжээ.

Мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Тухайн газрууд уг шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлэх байдлаар явж буй талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд Засгийн газарт өгсөн байна.

Түүнчлэн Капитал банканд хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий 195 ширхэг үл хөдлөхийн барилга, үнэлгээ бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр болжээ.

Энэ ажил ойрын хугацаанд хийгдэж дуусна. Битүүмжлэлийг дуусгаж шилжүүлж өгснөөр дээрх сангууд дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах ажил хийгдэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд:

  • Үйлчилгээний объект 44 ширхэг 52.4 тэрбум төгрөг,
  • 7 үйлдвэр 1.9 тэрбум төгрөг,
  • 46 орон сууц 32 тэрбум төгрөг,
  • 82 газар 26.6 тэрбум төгрөг,
  • 4 зоорь 2.3 тэрбум төгрөг,
  • 3 дуусаагүй барилга 656 сая төгрөг,
  • 7 фермийн барилга 228 сая төгрөг,
  • 6 гарааш 564 сая төгрөг гээд нийт 195 ширхэг үл хөдлөхийн барилга байна

By updown

2 thoughts on “Засгийн газар Капитал банкны 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий 195 ширхэг үл хөдлөхийг ЭМДЕГ, НДЕГ-т шилжүүлэхээр болжээ”
  1. Зарагдахгүй новшийн хөрөнгийг аваад хэн авхав.дээ. ингээд улс хохирч байгаа байхгүй юу. Өөрсдөөр нь заруулж болдоггүй юм байхдаа. Тэрбумаар үнэлсэн баахан новшнууд л байна. Цайчихсан луйварчид юмаа.

  2. Баахан үл хөдлөх хөрөнгөөр НДЕГ, ЭМДЕГ 2 яах юм. Муусайн хулгайч, луйварчид эдгээр хөрөнгөө зарж мөнгө болгоод дээрх 2 газарт өгьөл таарна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн