Германы Эдийн засгийн яам “Хойд урсгал 2”-ын гэрчилгээ олгох үйл явцыг түр зогсоосон талаар Spiegel мэдээлэв. Энэ шийдвэрийг Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын хүрээнд гаргасан тухай мэдээнд дурджээ.
Германы канцлер Олаф Шольц өмнө нь Хойд урсгал-2″ төсөлд Холбооны эдийн засгийн яамнаас эрчим хүчний аюулгүй байдлын тайлангаа эргүүлэн татахыг мэдэгдсэн тухай хэлээд “Хойд урсгал-2” төсөлд гэрчилгээ өгөх боломжгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Үүний өмнө Германы Социал демократ намын Бундестаг дахь бүлгийн дарга Рольф Мюцзених хэлэхдээ, Москва Украинд түрэмгийлсэн тохиолдолд Оросын эсрэг авах хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт урт хугацаанд нөлөөлнө” хэмээж байв.