Москва хэлэлцээр, дипломат харилцаанд хэзээд бэлэн байна гэж Гадаад харилцааны Хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова YouTube-ийн Соловьев шууд сувагт мэдэгджээ. В.Путин Донбассын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасны дараа “Хоёрдугаар сарын 24-нд товлогдсон Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын уулзалтын гэрээ хэвээр байгаа эсэх-ийг Захароваас асуух үед
Мария Захарова: Хамгийн хэцүү мөчүүдэд ч бид хэлэлцээрийн үйл явцад бэлэн гэдгээ үргэлж хэлж байсан. Тиймээс бидний байр суурь хэвээрээ, хэлэлцээрийн үйл явцад бэлэн байна. Бид дипломат арга барилыг ашиглахыг үргэлж дэмждэг хэмээн мэдэгджээ.
Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен пүрэв гарагт хийхээр төлөвлөсөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах уулзалт болохгүй гэж мэдэгдэв. “Өнгөрсөн долоо хоногт би Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой энэ хоёрдугаар сарын 24-нд уулзаж, манай улс орнуудын санаа зовниж буй Европын аюулгүй байдлын талаарх асуудлыг хэлэлцэхээр тохиролцсон. Гэхдээ Орос Украин руу довтлохгүй бол л болно. Одоо бид түрэмгийлэл эхэлж байгааг харж байна. Дипломатийг үгүйсгэж байгаа бол одоо энэ уулзалт ямар ч утгагүй” хэмээн Блинкен мягмар гаригт Вашингтонд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хийсэн хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ