ОХУ-ын Төрийн Дум мягмар гаригийн хуралдаанаараа Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улстай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх гэрээг соёрхон баталлаа. Дум мөн санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн бөгөөд эн шийдвэрийг танхим санал нэгтэй баталжээ.
Өмнөх өдөр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2-р сарын 21-ний орой оросуудад хандан үг хэлснийхээ дараа Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурж, тус улсуудтай найрамдалт, харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.
Донецк, Лунгаскийн парламент мөн 2-р сарын 22-ны өглөө ОХУ-тай байгуулсан найрамдлын гэрээг соёрхон баталлаа. Гэрээний дагуу ОХУ нь Бүгд найрамдах улсуудын хилийг хамгаалахад оролцож, нутаг дэвсгэр дээр нь цэргийн дэд бүтэц, баазыг ашиглах эрхтэй болж байгаа юм.