Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Хүний эрхийн Үндэсний комисс нь УОК-той мэдээлэл солилцох, зөвлөн туслах хэлбэрээр хамтран ажилладаг бөгөөд цар тахлын үед 53 байгууллагад шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан байна.
Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжиж, Шар түвшинд шилжсэн ч уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд хэллээ. УОК-ын зүгээс ч Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй цаашид сар бүр уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцож байх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ асуудлаар хэлэлцэн тогтлоо.