Боловсрол шинжлэх ухааны яамны гадаа өнөөдөр /2022.02.21/ Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд тайван жагсаал зохион байгуулсан талаар Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Сургалтын үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүргийг сургуулийн захиргаанд өгсөн. Хүүхдүүдэд буруу байхгүй. Сэтгүүлч Авлигатай тэмцэх газарт хандсан учир хуулийн дагуу шалгах ёстой. Хуулийн байгууллага шалгаж дуусахыг БШУЯ хүлээж байна. Сургуулийн тогтвортой ажиллагааг үргэлжлүүлэхийг бид эрмэлзэж байна. Яаманд энэ асуудалтай холбоотой албан ёсны мэдэгдэх хуудас, гомдол, санал ирээгүй бөгөөд одоогоор ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй. Тус сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хэрэв эцэг, эхчүүдээс гомдол ирвэл зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэлээ.