Хөгжлийн банкны нийт активын 55.3 хувь нь чанаргүй, 1.7 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болж АТГ 73 зээлийн материалыг шалгаж байгаа.
Прокурорын байгууллага өнөөдөр 19 хэргийг сэргээн шалгаж байгаагаа мэдэгдээд байна. Өмнөх долоо хоногт АТГ санал гаргаж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан
-Н.Мөнхбат,
-Б.Батбаяр,
-тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан,
-дэд захирал асан Ч.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу
-ТУЗ-ийн дарга байсан, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар,
-зээлдэгч “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд,
-“НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг,
-“Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ,
-“Нью-Яармаг хаусинг прожект”-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр,
-“Бэрэн групп”-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлснийг шүүх хэлэлцээд ихэнх хүнийг цагдан хорих шийдвэр гаргаад байгаа.
Өнөөдөр анхан шатны шүүх Х.Бат-Эрдэнэ, Б.Ууганбаяр нарыг цагдан хорих эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлэх гэж байна.